logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12.00 цагт саналаа өгнө

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12.00 цагт саналаа өгнө

2013/04/14
СХД-д УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн дахин санал хураалт өнөөдөр 07.00-20.00 цагийн хооронд явагдаж байна. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг (2013.04.14) 12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсэгт очиж саналаа өгөх ажээ. Энэ тойрогт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар нэр дэвшиж буй бөгөөд маргаашийн санал хураалтаар хэн нь 75 дахь УИХ-ын гишүүн болох нь тодрох юм.

Дахин санал хураалтыг бэлтгэлийг бүрэн хянасан бөгөөд бүх автоматжуулсан машин хэвийн ажиллаж байгаа гэсэн мэдээллийг тус тойргийн хороон дарга мэдээлсэн. Тус тойрог нийт 179824 сонгогчтой бөгөөд СХД-ийн Тамгын газар, 26-р тойргийн хорооноос нийт Сонгинохайрханчуудад сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Санал хураалтад хувь заахгүй бөгөөд нийт санал өгсөн ирцээс хамгийн их санал авсан нь УИХ-ын гишүүн болох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш