Хакерууд нь ухаалаг гар утаснаас ямар ч онгоцны бүхээгний компьютерыг эвдэж, агаарын хөлгийг удирдаж мэдэх юм гэж “Форбс” сэтгүүл Хьюго Тесогийн судалгааны дүнгээс иш татан уламжилжээ. Ийм төрлийн туршилтыг Амстердамд ажлаа өндөрлөсөн компьютерын мэргэжилтэнүүдийн “Хак ин зе бокс” бага хурлын үеэр дэлгэрэнгүй харуулсан байна. Эл судалгааны эзэд нь германы нэгэн компанид аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг аж. Харин түүний хоёрдахь мэргэжил арилжааны нисэх компанид нисэгч. Тесо нь өөрийн судалгаагаар орчин үеийн онгоцнуудын хамгаалалтын системийг ямар эмзэг болохыг нотлон харуулсан ажээ.