Японы өмнө зүгт өчигдөр 6 баллын хүчтэй газар хөдлөсний улмаас 22 хүн ямар нэгэн хэмжээгээр хохирол амсчээ. Тэд Хёго болон Осакагийн иргэд байв. Газар хөдлөлтийн голомт Япон тэнгисийн дотор Авази аралын 10 км гүнд байжээ. Шархадсан болон бэртсэн хүмүүсийн ихэнх нь өндөр настай хүмүүс. Тэд нурангад даруулсан байжээ. Газар хөдлөлтийн бүсэд байшингуудын дээвэр эвдэрч сүйрсэн байна. Гэхдээ барилга нурж унаагүй аж. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидо Суга хийсэн мэдэгдэлдээ, цөмийн станцууд нэрвэгдээгүй гэжээ. Ингэхдээ засгийн газрын дэргэд ерөнхий штаб байгуулагдсан бөгөөд тэнд сүйрэлтэй холбогдолтой мэдээллүүдийг үргэлжлүүлэн цуглуулж байна. Авази арлын орчимд долоо хоногийн туршид шинэ газар хөдлөлтүүд ажиглагдаж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.