УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 2013 оны 04 дүгээр сарын 14-ний энэ ням гаригт дахин санал хураалт болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12 цагийн орчимд тус тойргийн хорооны 45 дугаар хэсэгт очиж саналаа өглөө.
Өглөө 07.00 цагаас санал хурааалт эхэлсэн бөгөөд 12 цагийн орчимд тус хэсгийн сонгогчдын ирц 20 гаруй хувьтай байлаа. Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдыг дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг Засгийн газрын тэргүүн энэ үеэр уриалж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.