logo
Одоогоор СХД-ийн сонгогчдын ирц 25 хувьтай байна

Одоогоор СХД-ийн сонгогчдын ирц 25 хувьтай байна

2013/04/14
Сонгинохайрхан дүүрэгт болж буй дахин санал хураалтын ирц 16.00 цагийн байдлаар 25 хувьтай болсон байна. Тус дүүрэгт нийт 179.824 сонгогч саналаа өгөх ёстойгоос 40 мянга гаруй нь саналаа өгсөн. Мөн саналын машин эвдэрсэн, гацсан зэрэг асуудал гараагүй гэж Сонгинохайрхан дүүрэг УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Т.Батдорж дахин санал хураалтын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүний төлөөх дахин санал хураалтад АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар өрсөлдөж байгаа билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш