logo
Иран улс уран олборлож эхэллээ

Иран улс уран олборлож эхэллээ

2013/04/15
Иран улс нь жил бүрийн 4 дүгээр сарын 9-ний өдрийг Үндэсний цөмийн технологийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өчигдөр буюу энэхүү тэмдэглэлт өдрөөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад уран олборлох үйл ажиллагааг Сагханд уурхайд албан ёсоор нээж, эхлүүлсэн байна. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Иран улсын төр захиргааны болоод цэргийн дээд албан тушаалтнууд, зарим гадаад орны элчин сайдууд оролцжээ. Тус уурхайгаас олборлосон ураны хүдрийг Шахид Резаенежад үйлдвэрт боловсруулах бөгөөд энэхүү үйлдвэр нь жилд 60 тонн ураны исэл буюу шар нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш