logo
Шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглолоо

Шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглолоо

2013/04/15

БНХАУ-д А(Н7N9) вирусын халдвар гарсантай холбогдуулан МХЕГ-аас энэ сарын 05-ны өдрөөс эхлэн тус улсаас гахай, шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох импортын мэдэгдэл олгохыг түр хугацаагаар зогсоогоод байсан билээ. Тэгвэл энэ сарын 12-ны өдрөөс эхлэн "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (OIЕ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын мэдээллийг тус тус үндэслэн уг вирүсын халдвар шувуу болон хүнд халдварлаж хүний амь нас эрсдэж халдварын голомт тэлж байгаа тул тус улсаас бүх төрлийн шувуу, шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлохыг түр хугацаагаар хориглолоо.

Үүнтэй холбогдуулан улсын хилээр нэвтэрч байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хяналт шалгалтыг чангатган, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг сайжруулж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн боомт бүхий аймгийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжпийн хяналтын албадад даалгав. А(Н7N9) вирусын халдварын голомт тэлж байгаа учир шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүний улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох талаар холбогдох импортлогч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидтэй уулзан, зөвшилцсөн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш