Сүүлийн үед Гаалийн байгууллагаас хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад “Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх” зөрчил багагүй үйлдэгдэж байгааг тухай бүр илрүүлэн хуулийн хүрээнд хянан шийдвэрлэж байна. Үүнээс зарим нэгийг дурдвал :
1. 2013 оны 03 дугаар сарын 13 өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар АНУ-аас илгээгдэн ирсэн ачаа бүхий чингэлэгт эрсдэл тооцон биет үзлэг шалгалт хийхэд МУ-ын иргэн О гэгч 9400 ширхэг ангийн зориулалттай бууны сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, эд зүйлийг гаалийн хяналт шалгалтаас нуун дарагдуулсан үйлдлийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
]
2. 2013 оны 04 дүгээр сарын 04 өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар МУ-аас Хятад улсад илгээгдэх гэж байсан “С” ХХК-ний чингэлэгт эрсдэл тооцон биет үзлэг шалгалт хийхэд боловсруулсан үхрийн хөх шир 8892 ширхэг гэж мэдүүлсэн бараа нь боловсруулалт хийгдээгүй үхрийн шир буюу дагалдах бичиг баримт, мал эмнэлэг лабраторын дүгнэлт нь хууль зөрчсөн байж болзошгүйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Дээрх улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан боловсруулаагүй үхрийн ширний үнийн дүн нь дунджаар 208 сая төгрөгийн үнийн дүнтэй байна.
3. 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар МУ-аас Хятад улсад зорчих гэж байсан 00-07 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркын суудлын автомашин болон зорчигч Г нарт үзлэг шалгалт хийхэд мөнгөн тоногтой иж бүрэн эмээл 3ш, баринтагтай эртний судар 5ш, түүх соёлын бусад дурсгалт зүйл 9 ширхэгийг гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн түүх соёлын эд зүйлийн зэрэглэл тогтоолгох зорилгоор шинжилгээнд явуулсан байна.

4. 2013 оны 03 дугаар сарын 30 өдөр Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч нар МУ-аас Хятад улсад зорчих гэж байсан Хятад улсын иргэн Х-гийн ачаа эд зүйлд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй ямар амьтаны болох нь тогтоогдоогүй 275 ширхэг соёо шүдийг улсын хилээр хууль бусаар гаргах зорилгоор нуун далдалсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.