logo
МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувиар ялалт байгуулжээ

МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувиар ялалт байгуулжээ

2013/04/15
УИХ-ын 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин сонгуулийн урьдчилсан дүн гарчээ. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар 54 хувиар ялалт байгуулж, Л.Эрхэмбаяр 46 хувийн санал авсан тухай тус мэдээг тус тойргийн хорооноос өгчээ.

Дахин санал хураалтыг 20.00 цагт зогсоосноос хойш 22.30 цаг орчимд 80 хэсгийн хорооноос ирүүлсэн урьдчилсан дүн Сонгуулийн Ерөнхий хорооны төв сервер дээр нэгтгэгдэн гарсан бөгөөд энэ дүнг Тойргийн хэсгийн хороогоор хэлэлцэж, тогтоол гаргаснаар баталгаажуулна.

Санал хураалтад тус дүүргийн сонгогчдын 33 хувь нь оролцсон байна. Гэсэн ч хуульд зааснаар дахин санал хураалтад ирц хамаарахгүйгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах ёстой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш