logo
Умард Солонгос Кэсон аж үйлжвэрийн бүсийн асуудлаар хэлэлцэхээс татгалзжээ

Умард Солонгос Кэсон аж үйлжвэрийн бүсийн асуудлаар хэлэлцэхээс татгалзжээ

2013/04/15
Умард Солонгосын тал хоёр улсын хамтарсан Кэсон аж үйлжвэрийн бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар Өмнөд Солонгостой яриа хэлцээ хийхээс татгалзав. Өнгөрсөн пүрэв гаригт Өмнөд Солонгос хойд хөршдөө энэхүү бсийн асуудлаар санал тавьсан билээ. «Энэ нь ямар ч ач холбогдолгүй дэмий хоосон санал хэмээн бид үзэж байна» гэж Солонгосыг энх тайван замаар нэгтгэхийн төлөө Умард Солонгосын хорооны төлөөлөгч ЦТАК агентлагад мэдэгджээ. Энэ долоо хоног гарсаар Өмнөд Солонгостой хамт байгуулсан Кэсон аж үйлдвэрийн бусийн үйлдвэрүүдэд ажиллаж байсан умард солонгосын 53 мянган ажилчин эрх баригчдын заавраар ажилдаа гарахгүй байна. БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байгаа Кэсон бүсийг хаасан явдал цөмийн 3 дахь туршилт хийсний нь хариуд НУБ-ын АЗ-өөс Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгаснаас хойш Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж эхлэсэн Пхеньяний сүүлчийн арга хэмжээний нэг болов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш