logo
Умардын удирдагч Ким Чен Ун олны өмнө гарч ирэлгүй хагас сар болжээ

Умардын удирдагч Ким Чен Ун олны өмнө гарч ирэлгүй хагас сар болжээ

2013/04/15
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 4-р сарын 1-нээс хойш нийт олны өмнө гарч ирээгүй талаар өмнөд солонгосын  нэгэн сонин мэдээлэв. Умард Солонгосын удирдагч нийт олны өмнө нэлээд удаан гарч ирэхгүй байгаа нь ер бус үйл явдал биш юм. Ийм тохиолдол урьд өмнө ч гарч байсан гэж Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна. Энэ удаад Пхеньян АНУ, Емнед Солонгос, Япон улсуудад пуужингаар цохилт өгнө гэж Пхеньян айлган сүрдүүлсний дараа Ким Чен Ун дайнч үг яриа, дүр төрхөө зөөлрүүлэхээр шийдвэрлэсэн байх гэж үзэж байна. Гэвч Ким Чен Ун өөрий нь өвгөн аав БНАСАУ-ын үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний ойн баяр ёслолд заавал оролцож, нийт олны өмнө гарч ирэх магадлалтай юм. Пхеньян мөн баяраа тохиолдуулан баалистик пуужинг хөөргөж мэднэ гэж өмнөд солонгосын цэргийнхэн тааварлаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш