logo
Эндрю Паркер Их Британий сөрөх тагнуулын албаны дарга болжээ

Эндрю Паркер Их Британий сөрөх тагнуулын албаны дарга болжээ

2013/04/16
Их Британий сөрөх тагнуулын алба МИ5-ын орлогч дарга Эндрю Паркер Сэр Жонатан Эвансын ажлыг авахаар болжээ. Эванс энэ сард тэтгэвэртээ гарах тул Паркер ийнхүү ажлыг нь авч байгаа аж. Эндрю Паркер нь тус байгууллагад 30 гаруй жил ажилласан агаад Ойрхи Дорнод, Умард Ирландын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, стратегийн төлөвлөлт, гадаадын тусгай албадтай тэмцэх зэрэг хэд хэдэн чиглэлийн газарт ажиллаж байсан байна. Тэрбээр мөн 1991 онд АНУ-д суух МИ5 албаны төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан ажээ. Харин МИ5 албаны орлогч даргын албан тушаалд 2007 онд томилогдож тус албаны мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлыг хариуцах болсон байна. Паркер нь Кэмбрижийн их сургуулийг төгссөн нэгэн юм. 
mi5.gov.uk
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш