Өнгөрсөн долоо хоногт Францын Ерөнхийлөгч Франсуа Олландэ лалын орнуудын чиглэлээр мэргэшсэн Бернард Бажолег тус улсын Гадаад аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргаар томилохоор нэрийг нь дэвшүүлсэн байна. 5000 ажилтантай тус байгууллагыг Эрард Корбин дэ Мангу 2008 оноос хойш даргалж байгаа юм. Сүүлийн үед Франц улс Африкийн лалын шашинтай орнуудад цэргийн ажиллагаа явуулах болсонтой холбогдуулж Бажолегийн нэрийг дэвшүүлж байна хэмээн олон нийт үзэж байна. Бажоле нь өмнө нь Босни, Ирак, Иордан, Сирид дипломат алба хашиж байсан бөгөөд хамгийн сүүлд БНФУ-аас Афганистанд суух Элчин сайдын үүргийг гүйцэтгэсэн ажээ. Тэрбээр мөн ГХЯ-нд Ойрхи Дорнодын газрын орлогч даргын албыг хашиж байсан байна.
lefigaro.fr