3-р сарын сүүлээр хүн шувууны ханиадны халдвар авсныг илрүүлсэн билээ. Түүнээс хойш Хятадад мөн өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 16-нд хүрэв. Хятадын Шанхай том хотын бас хоёр оршин суугч нас нөгчсэн тухай өчигдөр БНХАУ-ын эрүүл мэнд, хүүхэд төрөлтийн төлөвлөлтийн Улсын хорооноос мэдээлэв.
Шувууны ханиадны вирус халдсан 14 хүн нас нөегчсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. 9 хүн Шанхайд, 2 нь Жэзян муж, бас 2 нь Зянсу муж, нэгэн нь Аньхой мужид нас барав. Шанхайн 6, зүүн Жэзян мужийн 5, зүүн Зянсу мужийн 3 оршин суугч нийт 14 хүн саяхан халдвар авсан тухай Улсын хороо мэдээлжээ.Эдүгээ Хятад улсад нийт 77 хүн шувууны ханиадны халдвар аваад байна.
Гэвч шувууны ханиад хүнээс хүнд халдах тохиолдол гараагүйг хятадын шинжээчид тэмдэглэжээ. Өвчлөлт тахал болж гаараагүй. Түүнчлэн тэжээмэл шувуун мөн өвчнөөр олноороо өвчилсэн тухай одоогоор мэдээлээгүй байна.