Лондонгийн марафон гүйлт товлосон цагтаа буюу 4-р сарын 21-нд явагдана гэж Лондоны марафоны гүйцэтгэх захирал Ник Байтел мэдэгдлээ. Эдүгээ зохион байгуулах хороо цагдаагийн газартай хамт аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал дээр ажиллаж байгаа тухай мөн мэдээлжээ. Зохион байгуулах хороо тамирчидтай үргэлж харилцаа холбоотой байна. Бүх өөрчлөлтийг тэдэнд тэр даруй мэдээлнэ гэж гүйцэтгэх захирал хэллээ. Байтел Бостонд террорын ажиллагаанд нэрвэгдэгсэд болон тэдний төрөл төрөгсөд, анд нөхөддэд эмгэнэл илэрхийлэв.