logo
Японд тэтгэвэрийн насныхны тоо 30 саяаас дээш гарчээ

Японд тэтгэвэрийн насныхны тоо 30 саяаас дээш гарчээ

2013/04/18
Японд суудаг 65-аас дээш насны  хүмүүсийн тоо нэг жилийн дотор 1 саяар өсөн нэмэгдэж, 30,8 саяад хүрчээ. Энэ нь улс орны нийт хүн амын бараг дөрөвний нэг хувийг эзлэж байна гэж Япон улсын нийт үндэсний үйл хэргийн яам мэдээлэв. Япон улсад нийт 127,5 сая хүн оршин суудаг. Гэтэл тэдний тоо нэг жилийн дотор  280 мянгаар багассан байна. Сул цалинтнууд хүн амын 24,1 хувь эзлэж байна. 14 нас хүрээгүй 16,5 сая хүүхэд 13 хувь эзлэж байна. Энэ нь статистикийн ийм тоо баримтыг нийтлэж эхлэсэн 1950 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт билээ.

Нас өтлөх нь Японд нийгмийн төдийгүй эдийн засгийн асуудал болсон юм. Японы тэтгэврийн системийг ажиллаж байгаа 11 хүнд нэгэн сул цалинтан ногдохоор бодсон билээ. Японы орчин цагийн нийгэмд энэ нь 3:1 харьцаатай болов. Эрдэмтдийн тооцоолсноор бүр 2040 он гэхэд сул цалинтнууд Японы муж улсуудын тэн хагаст хүн амын 40 хувь эзлэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш