logo
Зургуулаа

Зургуулаа

2013/04/18
Зургуулаа 
-За тэгээд залуу таныг би сайн ойлгосон бол та миний охинтой суух гээд байгаа юм байна ш дээ тэ?
-Тийм ээ.
-Та тэгээд гэр бүлээ тэжээж чадах юмуу даа?
-Чадахаар барах уу.
-Та сайн бодоорой, манайх зургуулаа ш дээ...

Битгий хэтрүүлж, давсалж бай
Ээж хүү хоёр зурагт үзэн гэртээ сууна. Тэгсэн хүү нь цонхоороо харснаа:
-Ээж ээ, тэр хар даа таван давхар байшин шиг том ачааны машин явж байна.
-Миний хүн юмыг битгий хэтрүүлж, давсалж бай гэж би чамд лав гурван зуун сая удаа хэлж байсан даа...

Өдөр болгон 
-Эхнэр
Чи миний төлөө гал усанд ч орохоос буцахгүй гээд байсан яасан.
-Нөхөр
Би тэгээд өдөр болгон л усанд орж байгаа ш дээ.

160см  
Тасагт цагаан халаадтай хүн орж ирээд:
-Өвчтөн таны өндөр хэд вэ?
-160см эмчээ.
-Би эмч биш авсны мужаан байна.

Хосууд 
Шөнө паркад хос хоёр сууж байна. Залуу нь хүүхнийхээ нуруугаар л оролдоод байна гэнэ. Хүүхэн тэсэлгүй:
-Чи юу хийгээд байгаа юм бэ?
-Хөх хайж байна.
-Хөх чинь урд талд байдаг юм!
-Би аль хэдийн хайгаад үзчихсэн, алга байна лээ...

Сайхан зүүд
Миний хайраа би өчигдөр шөнө аягүй сайхан зүүд зүүдэллээ.
-?
-Би авгай аваагүй байх юм гэнэ. Тэгээд чамаас надтай суугаач гээд л...
-Сайхан юм юу байна наана чинь?
-Гол нь чи суухгүй гээд татгалзаад байх юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш