Бидний амьдрах гэр оронд байгаа юм бүхэн хүний ухамсар, хүсэл ирээдүйтэй нягт холбоотой байдгийг үгүйсгэдэггүй нь сонин. Гэхдээ юм болгон танд ашиг тусаа өгнө гэж байхгүй. Тиймээс гэр доторх зарим нэгэн зүйлээ ялгаад “хэрэггүй” гэсэн зүйлээс ямар ч харамсалгүйгээр салах хэрэгтэй.
Таны өмсөх дуртай хуучин шаахай цэвэрхэн, бүтэн байгаа бол мэдээж зүгээр, тохитой. Харин урагдаж цоорсон л бол тэр даруй хаях хэрэгтэй. Гэрээ хуучин хувцасны агуулах болгоод хэрэггүй. Ийм хувцас муу эрч хүч өөртөө татаж өөрчлөлтөд саад болдог. Мэдээж хэрэг бүгдийг нь хая гэсэн үг бас биш л дээ. Гэхдээ шүүгээн доторх зүйлдээ бага зэргийн цэвэрлэгээ хийхэд хэзээ ч оройтохгүй.
Аяга таваг бол тусдаа яригдах зүйл. Хуучин аяга тавгаа хаяхаа азнаж байгаа атлаа шинийг хэрэглэхээс харамсдаг. Эрүүл мэнд муудчихлаа, зарим нэгэн ажил төрөл бүтэхгүй байна гэж бид байнга гайхаж суудаг. Гэтэл аяга тавагны хагархай нь амьдралд таагүй байдгийг бид тэр бүр мэдэхгүй. Таваг нь гэр бүл дэх тав тух, мөнгөний билэгдэл болдог юм байна. Хэрэв таваг энэ тэндээ эмтэрсэн байгаа бол бид өөрийн эрхгүй азгүйтэл рүү өөрсдийгөө түлхээд байгаа хэрэг.
Ногоон ургамал гэрт байх нь сайхан харагддаг. Гэхдээ мөлхөө цэцэг хэрхэвч болохгүй. Ийм ургамал өвчнийг татаж байдаг гэнэ. Гэхдээ ийм төрлийн ургамал байшингийн гадна талд байгаа бол хараал болон таагүй байдлаас ангижрахад тус болдог юм.
Гэрийн эзэгтэй нар зэрлэг ургамал түүж авчран вааранд хийж хадгалах дуртай байдаг. Гэтэл ийм төрлийн ургамал нь гай зовлон авчирдаг хэмээн ихэд цээрлэдэг юм байна.
Энэ бол таны гэр орон дахь эрч хүчийг захирах гэсэн багахан зөвлөгөө юм. Зарим нэгэн эд зүйлс танд хэрэгтэй эсэхийг өөрөө тодорхойлох бүрэн боломжтой. Үүний тулд та тодорхой зүйл дээр дөхөж очоод хувийн асуудал амьдралынхаа талаар яриад үзээрэй. Хэрэв танд таагүй мэдрэмж төрөөд байвал тэрхүү зүйл таных биш. Харин их сайхан байвал мөнөөх зүйлс таны эрч хүчийг өөртөө шингээж хар домоос таны гэрийг хамгаалж чадна гэсэн үг юм.
/Бизнес таймс/