logo
Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авав

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авав

2013/04/19
Чуулганы үдээс хойшхи /2013-04-18/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар асуулт хариулт үргэлжилсэн ч уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авахаар болсноо мэдэгдлээ. Учир нь асуулт , хариултын явцад ойлгомжгүй зүйлүүд их байгаа тул асуудлыг нэг мөр болгох үүднээс МАН завсарлага авах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлсэн юм.

  УИХ-ын дарга саналыг хүлээн авч зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН-ын бүлэгт  хуульд заасан ажлын 5 хоног завсарлага өгч буйг мэдэгдлээ.

  Ингэснээр чуулганы хуралдаан үргэлжилж Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр болж УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын албан тушаалаас чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг уншиж танилцуулав.

   Асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "С.Баярцогт гишүүн УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа учраас хүндэтгээд асуулт, хариултгүйгээр шууд санал хураалт явуулья" гэсэн горимын санал гаргасан ч уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжээгүй тул гишүүд С.Баярцогт гишүүнд  асуулт тавьж хариулт авахаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш