Монгол түмний хайртай жүжигчин, залуу гавьяат Аглуу ойрдоо нойр муутай, сэтгэл санааны хүнд дарамтанд байгаа гэнэ ээ. Дөрвөн хүүхэдтэй эхнэрээ орхин байж ханилсан залуухан эхнэрийнх нь ааш өдрөөс өдөрт дордож, ойр хавьд нь хүн битгий хэл адгуус тогтоход ч төвөгтэй болсон сурагтай. Уг нь шинэхэн гавьяат маань хамтлагийнхаа босс болох тун дөхөөд байгаа аж. Онон 45, Одончимэг 47 нас хүрснээр 38-хан настай идэр залуу хүний хувьд хамтлагаа жолоодох эрхэм үүрэг мань эрд зүй ёсоор тохиож буй. Гэтэл “Х Түц” хамтлагийн залгамж халаа хэмээгдэж байсан жүжигчин Нарансолонго, Төөтөө, Тэмка нар хамтлагаасаа гарч “Эмоци” хэмээх шинэ продакшн байгуулснаар Аглуугийн карьерт томоохон цохилт болж байгаа бололтой. Учир нь үзэгчдийн хайр хүндлэлийг бүх талаараа хүлээсэн Нарансолонгыг Аглуугийн эхнэр нүд үзүүрлэж, байх суух газаргүй болгосон нь шинэ хамтлаг байгуулагдах төдийгүй Төөтөө, Тэмүжин нар өрх тусгаарлахад томоохон түлхэц болсон гэж ТҮЦ-ийнхий дотоод амьдралыг мэдэх хүмүүс ярих ажээ. Ядаж байхад “Эмоци” гэдэг шинэ хамтлаг нь Х Түц-тэй зэрэгцээд юу юугүй анхны тоглолт энэ тэр гээд рекламдаж эхэллээ. Үүнээс болж хамтлагийнхаа тэн хагасыг нь хөөж явуулахад хүргэсэн Аглуугийн эхнэрт Х Түц-ийнхэн үнэндээ таагүй хандах болжээ. Гэтэл энэ байдлаас болж залуу эхнэр нь Аглууд мундагдах болсон юм гэнэ дээ. Ингээд шинэхэн гавьяат маань ажилдаа ирэхээр хамтлагийнхаа эмэгчинд, гэртээ харихаар гэрийнхээ эмэгчинд “хэмлүүлсээр” ядаргааны туйл болж, нойр нь муудсан гэж түүнд хайртай найз нөхөд нь халаглаж сууна.
Д.Билгүүн
Д.Билгүүн