logo
Дуучин Э.Төрмандах: Хүүхэнд аархана гэж юу байхав

Дуучин Э.Төрмандах: Хүүхэнд аархана гэж юу байхав

2013/04/20

Хоолойны чадлаараа зохиолын дууны нэгэн хэв маягийг эвдсэн дуучин бол МУСТА Э.Төрмандах билээ. Тэрбээр өнөөдөр, маргааш хоёр Монгол бөхийн өргөөнд “Аархал” тоглолтоо үзэгч түмэндээ хүргэх гэж байгаа. Гэтэл дуучин Э.Төрмандахыг  ахтайгаа нийлэн бусдын эд мөнгийг луйвардсан талаар нэгэн бүсгүй хэвлэлд ярилцлага өгснөөр дуучин маань буруу зүйл дээр аархаж явдаг гэнэ гэсэн мэдээлэл түгсэн юм. Энэ талаар  дуучин Э.Төрмандахаас өөрөөс нь тодрууллаа.

-Зарим сайтуудад гарсан мэдээллийн талаар тайлбар хийгээч.  Таныг ахтайгаа нийлж эмэгтэй хүнийг луйвардсан гэсэн?

 -Ийм мэдээлэл гарсан байна. Надад тийм асуудал байхгүй, манай ах  нэг караоке ажиллуулж байгаад үйл ажиллагаагаа явуулахаа зогсоосон. Тухайн хамтрагчдаа гаргасан мөнгө цаасыг нь бүгдийг нь эргүүлж өгсөн. Гэтэл эргүүлээд буруу ташаа ойлголт өгч  байна. Надад ямар ч хамаагүй асуудлаар миний нэр хүндэд халдсан учраас хууль шүүхийн байгууллагаар  явна.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш