logo
11 хэлмэгдсэн иргэнд мөнгөн тусламж үзүүллээ

11 хэлмэгдсэн иргэнд мөнгөн тусламж үзүүллээ

2013/04/20
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймаг, нийслэлийн салбар комиссод 92  өргөдөл, 154 хүсэлт, санал гомдол иржээ. Цагаатгалын зарим салбар комисс нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүссэн  11 хэлмэгдэгчид  705 мянган төгрөгийг олгуулав. Дархан-уул, Сүхбаатар аймаг  11  иргэнд 240 мянган төгрөгийн эд бараа, хүнсний тусламж үзүүлсэн байна. Оны эхний улиралд нэхэмжлэгчдийн хүсэлт,  анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн  17  иргэнд 16,5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна.
Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш