logo
  Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр

2013/04/20
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжинд үндэслэн маргааш бүх нийтээрээ цэвэрлэгээтэй аж. Манай улсад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан ийнхүү бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байгаа гэнэ. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийх юм байна. Батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын албан хаагчид, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, оршин суугч, иргэд хаврын их цэвэрлэгээнд хамрагдана.
Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш