logo
Бостонд халдлага зохион байгуулсан сэжигтнүүдийг зарлалаа

Бостонд халдлага зохион байгуулсан сэжигтнүүдийг зарлалаа

2013/04/20
АНУ-ын Масачусетс мужийн Бостоны марафон гүйлтийн уралдааны үеэр гарсан халдлагыг зохион байгуулсан хоёр сэжигтэн Оросын хойд-кавказын бүс нутгийн уугуул иргэд байсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэв.  Тэд хоёр жилийн турш АНУ-д амьдарч байгаа ажээ. АНУ -ын аюлугүй байдлын албаны төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол сэжигтнүүд нь  ах, дүү Тамерлан ба Жохар Царнаев нар гэнэ.

Тэдний нэг 26 настай Тамерлан нь Бостоны ойролцоох Уотертаун хотод баривчлах ажиллагааны үеэр буудалцаанд алагдсан байна. Амьд үлдсэн Жохарын тухай тэр 19 настай бөгөөд Бостоны Кембриджийн их сургуулийн тосгонд амьдардаг байжээ. Ах дүү хоёр гадаадад цэргийн ажиллгааны дадал туршлага эзэмсэн байж болзошгүй аж.
 

 

Одоогийн байдлаар Бостоны ойролцоох Уотэртаун хотод цагдаагийнхан болон тусгай албаныхан Жохар Царнаевыг хайж байна. Тэдэнд туслахаар цэргийнхнээр хүч нэмэгдүүлсэн байна. Цагдаа нар  Бостоны оршин суугчдаас болон хотын захын хүмүүсээс орон гэрээсээ гарахгүй байхыг хүсчээ. Хууль хяналтын байгууллагуудын болон аюулгүй байдлын албануудын эх сурвалжуудын мэдээлсэнээр даваа гарагт  Бостоны олон улсын гүйлтийн уралдааны үеэр үйлдэгдсэн террорист халдлагын шалтгааныг лалын экстремизм гэж үзэж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш