logo
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт үндэсний хорооноос уриалга гаргалаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт үндэсний хорооноос уриалга гаргалаа

2013/04/22
Жил бүрийн 4-р сарын 28-нийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдрийг угтан Хөдөлмөрийн яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг зарлаад байгаа билээ.  Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт үндэсний хорооноос нийт ажил олгогч эзэд, ажилтан, төр, засгийн байгууллагад хандан УРИАЛГА гаргалаа.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх Монгол улсын хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргээ биелүүлж, үйлдвэр, компани дээрээ эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгохын төлөө тэргүүлэх ач холбогдол өгдөг удирдлагын тогтолцоог бүрдүүлэх. Ажилтан, албан хаагч нь ажлын байрандаа тохиолдож болзошгүй аюул ослоос өөрийгөө болон хамтран ажиллагчаа  хамгаалан ажиллаж, ажлын байранд мөрдөж буй дүрэм, журам, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бодлого, зааварчилгааг чандлан сахин биелүүлж, аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх соёлыг эзэмшиж, аюулгүй эрүүл орчинд ая таатай ажиллах нөхцөл бололцоогоор хангуулан “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЦГААЯ” хэмээн уриалсан юм.

Дашрамд дурьдахад манай улс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг тав дахь жилдээ ОУ-ын хамт тэмдэглэн өнгөрүүлж буй юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш