Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй цэвэр орчинд амьдрах орчныг бүрдүүлэх халаагчийг “Дашваанжил” компани ОХУ-ын Буриад улсад захиалгаар хийлгэжээ. Тус халаагчийг хоёр жилийн турш судалгаа, шинжилгээ хийж туршсаны эцэст хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна. Агаар бохирдуулахгүй, хог хаягдалгүй, тоосжилт үүсгэхгүй гэх мэт олон давуу талтай халаагчийн талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.
Халаагчийг Буриад улсын “Теплоцентраль” компани зохион бүтээсэн бөгөөд энэ нь нүүрс болон цахилгаан огт хэрэглэхгүй, хийгээр ажиллах юм байна. Мөн дулааныг тохируулах долоон сонголттой. Дундаж монгол гэрээс гадна жижиг оврын байшинг мөн халаах боломжтой, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Агаарын чанарын албаныханд танилцуулсан, Монголын мэргэжлийн байгууллагууд хэрэглэх боломжтой гэдгийг дүгнэлтээр баталгаажуулсан байгаа гэнэ.

Хийгээр ажилладаг халаагчийг хамгийн өндөр температур буюу 48 градуст хоногийн турш тасралтгүй ажиллуулахад 120 кг хий зарцуулах аж. Харин өдөр болон шөнийн агаарын хэмд тохируулан долоон сонголтын гурав дахийг нь сонгож, нэг сарын турш хэрэглэхэд 70 кг хий зарцуулах эдийн засгийн тооцоо гарсан байна. Дээр дурдсанчлан хог хаягдал гаргахгүй, агаарт ямар ч хорт хий цацахгүй, орчин ч цэвэр байх тул одоогийн гэрийн нөхцөлд хэрэглэж буй ердийн пийшинтэй харьцуулахад зардал хэмнэнэ гэдгийг зохион бүтээн, үйлдвэрлэгч компанийн захирал болон ерөнхий инженер нар хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байсан.
Хийгээр ажилладаг халаагчийн өөрийнх нь үнэ 350 ам.долларын үнэтэй, баллон хадгалах сав зэрэг аюулгүй ажиллагааг хангах бусад дагалдах хэрэгслүүдийн хамт нийтдээ 1000 орчим ам.долларын өртөгтэй болох аж. Худалдан авагчид уг халаагчийг суурилуулж, ажиллуулах зааварчилгааг өгөх юм байна. Харин өдгөө гэр хорооллын айл өрх ийм өндөр өртгөөр халаагч болон хийг худалдан авах чадвар төдийлөн сайнгүй гэдгийг сэтгүүлчид сануулахад, Буриадын “Теплоцентраль” компанийн ерөнхий захирал П.В.Геннадьевич “Бид монголчуудын өвлийн хэрэгцээний бүх зардлыг тооцож, судалж үзсэн. Нүүрс түлсний уршгаар гэр ахуйн орчин бохирдож, хувцас амархан тортог болж байна. Гадаа их хэмжээний хаягдал үүсч, үүнийг ачиж тээвэрлэж хогийн цэгт хүргэх гэх мэт бүх зардлыг тооцож үзэхэд хийгээр ажилладаг энэ халаагч нь харьцангуй зардал багатай байх тооцоо гарсан. Нэг удаа 1000 ам.доллараар ийм халаагч тавьсан байхад тухайн өрх агаар бохирдуулахгүй, өөрсдөө ч илүү ажиллагаа шаардахгүй гэрээ халааж, гэрийн орчин нөхцөл цэвэрхэн байх зэрэг маш олон давуу талтай” гэлээ.

Б.СҮРЭН