Оросын оюутнууд оюун ухааны сэргэг үеийн судалгаа хийсэн нь сонир¬холтой үр дүнг авчирсан гэнэ. Тэдний хэлж буйгаар бол 50, 20 настай хүмүүс таван настай хүүхдийн ой ухааны тогтоох, санах чадвар маш их зөрүүтэй боловч нэгэн цагт зэрэгцэх боломжтой гэнэ. Өглөө зургаан цагт 50 настных, өдөр 11 цагт 20 настных, орой есөн цагт таван настай хүүхдийн ой ухааны чадвар бараг тэн¬цүү болдог аж. Тэдэнтэй одоогоор ямар нэгэн эрдэмтэн маргаагүй байна. Эндээс харвал 50 настай монголчууд ой ухааны чадамжит хэсгийг ихэнхдээ унтаж өнгөрөөдөг болж таарна. Оюутнууд ч 8.30- 13.30 хооронд хичээллэдэг нь оюуны ядаргаатай цагт тооцогдоно. Нийслэл дэх төрийн байгууллагууд өглөө найман цагт ажил эхэлдэг болоод удаагүй. Гэвч долоон цагт ажлаа эхлүүлж болохыг зарим албан хаагч ярьж байна. Төрийн албан хаагчид долоон цагт ажиллах шийдвэр гаргавал илүү үр дүн гарна гэж судалгаагаар дүгнэжээ. Ингэснээр тэд дөрвөн цагт ажлаасаа тараад Төрийн албан хаагчдын эртлэн тарсан минут бүр хувийн хэвшилд ашиг авчирдаг гэнэ. Ингэж чадвал авто замын түгжрэл ч багасах аж.
Ц.Од
Ц.Од