logo
289 төрийн алба хаагч гэмт хэрэгт холбогдсон байна

289 төрийн алба хаагч гэмт хэрэгт холбогдсон байна

2013/04/22
Улсын ерөнхий прокурорын газрын сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвөөс хийсэн судалгаагаар энэ оны эхний улиралд 289 төрийн алба хаагч гэмт хэрэгт холбогджээ. Мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн бөгөөд өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 67 хэргээр буюу 29 хувиар өссөн хандлашатай байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 51 нь төрийн тусгай алба хаагч, 53 нь төрийн захиргааны ажилтан, 37 нь улс төрийн алба хаагч, 148 нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан байсан  аж. Тэдний 141 нь эрэгтэй, 148 нь эмэгтэй юм байна.
Хууль хяналтын байгууллагууд шалгасан 231 хэргээс 64-ийг нь хэрэгсэхгүй болгож, 25-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол 133 хэргийн байцаалт дуусаагүй байгаа аж. Шүүхээр таван хүний хэргийг шийдвэрлэж, хорих ялаар шийтгэжээ. Төрийн алба хаагчид хүний амь нас эрүүл мэндийн эсрэг 73, өмчийн эсрэг 44, албан тушаалын 49, авлигын 15 хэрэгт холбогдсон байна.
Ц.Од
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш