logo
УИХ-дахь

УИХ-дахь "Шударга ёс эвсэл" бүлэг хуралдлаа

2013/04/23

Өнөөдрийн /2013.04.22/ бүлгийн хуралдаанаар бүлгээс байгуулагдсан Газрын багц хуулийн төслийн ажлын хэсгийнхний мэдээллийг сонслоо. Дараагийн бүлгийн хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Нийсэлэлийн Захирагчын Ажлын алба болон газрын менежмент эрхэлдэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудыг бүлгийн хуралдаанд урьж газар зохион байгуулалт, газар эзэмшил, хамгаалалттай холбоотой  дэлгэрэнгүй мэдээллийг авхаар боллоо.

Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг нүүрсний уурайн удирдлагуудыг бүлгийн хуралдаанд урьж, орд газруудын ашиг, алдагдал, тонн тутмынх нь гарч буй өртөг, борлуулж буй үнэ, болон санхүүгийн зохион байгуулалттай хобоотой өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл авхаар тогтлоо.

Мөн тусгай сангуудын хөрөнгө татан төвлөрүүлэлт, түүний зарцуулалт, үлдэгдэл, бусад тусгай сангуудтай хамтран хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн үр дүнд анхаарлаа хандуулах ёстой гэж үзлээ.

Хуралдааны төгсгөлд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш