logo
Д.Оюунхорол: Намаас дэмжвэл сонгуульд өрсөлдөнө

Д.Оюунхорол: Намаас дэмжвэл сонгуульд өрсөлдөнө

2013/04/23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болох гэж буй. Тэгвэл уг сонгуульд МАН-аас УИХ-ын Д.Оюунхорол гишүүн нэр дэвшихээр болсон хэмээн яригдаж байгаа. Энэ талаар түүнтэй таван үг солилоо.

-Таныг энэ удаагийн Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай мэдээлэл гар­саар байгаа.  Та үүнд ямар тайл­бар  өгөх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөг­чийн сонгуулийн хууль батлаг­даж, тов гарсан. Хуулийн да­гуу тавдугаар сарын 3-11-ний хоо­ронд улс төрийн намууд нэр дэв­шигчдээ тодруулах ёстой. Ха­рин тавдугаар сарын 20-ноос сон­гуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж,  зургадугаар са­рын 26-нд Ерөнхийлөгчийн сон­гууль болох ёстой гээд ка­лен­дарчилсан төлөвлөгөө гар­сан шүү дээ. Парламентад суу­­далтай намууд Монгол Ул­­сын Ерөнхийлөгчийн сон­гуульд орох эрхийн дагуу МАН-ын хувьд энэ  удаагийн сон­­гуульд оролцоно. Манай на­­мын хувьд Ерөнхийлөгчийн сон­­гуульд нэр дэвших хүмүүсээ тод­руулахдаа ард нийтийн хэ­­лэл­цүүлэг явуулж, намын ги­­шүүд дэмжигчдээс асууж, ямар шалгуур хангасан хүнийг дэв­шүүлэх вэ гэсэн асуудлыг хэ­лэл­цүүлсэн. Үндсэндээ бүх аймгууд дүнгээ нэгтгэж на­мын Удирдах зөвлөлд, намд саналаа ирүүл­сэн байгаа.

-Уг санал асуулгын урьд­чил­сан дүнгээр таны нэр нэ­лээд дээгүүр жагссан гэсэн?

-Ард нийтийн хэлэлцүүлэг болон санал асуулга  дотор на­майг  Ерөнхийлөгчийн сон­гуульд оролцоосой гэсэн  сана­лыг олон аймгаас ирүүлсэн дүн гарч байна. Тийм учраас  на­маас гарч байгаа шийдвэр болон на­дад энэ талаар  санал тавибал оролцож өрсөлдөнө гэж бодож байна. Гэхдээ энэ удаагийн сон­гуульд аймаг бүрээс маш олон хү­ний нэрийг дэвшүүлж байгаа шүү дээ.  Эдгээр нэрийг нам, на­мын Удирдах зөвлөл нэгтгэж, олон түмэнд хүргэх болно.

 

Э.ПАГМА
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш