logo
Дартсын Азийн цомын аварга боллоо

Дартсын Азийн цомын аварга боллоо

2013/04/23
 Дартсын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн Хонгконод энэ сарын 19-21-нд болж өндөрлөлөө. Уг  тэмцээнд Монголын дартсын холбооны тэргүүн, дартсын нэгдүгээр зэрэгтэй тамирчин М.Эрдэнийн удирдлага дор спортын дэд мастер Д.Эрдэнэчимэг, Ш.Ган-Эрдэнэ, Х.Сайнбаяр нар оролцжээ. Азийн цомын аварга шалгаруулах энэхүү  тэмцээнд 300-аад тамирчин оролцсон аж. Тэмцээний Холимог хосын төрөлд дартсын нэгдүгээр зэрэгтэй М.Эрдэнэ, спортын дэд мастер Д.Эрдэнэчимэг нар цэц мэргэнээ сорьж  170 гаруй хос тамирчдыг хожиж Азийн цомын аварга болжээ.  Харин тус тэмцээний ганцаарчилсан төрөлд сум тависан Х.Сайнхбаяр шигшээд үлдэн шилдэг тоглогчийн цомыг хүртсэн байна. Тэд өчигдөр орой 20 цаг 30 минутад эх орондоо ирлээ.

Ц.Од 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш