Уг хамтлаг нь хоёр жилийн өмнөөс Улаанбаатар, Дархан хотуудад зохион байгуулагдах болсон “Рок наадам”-ын хүрээнд Монголын үзэгчдэд өөрсдийн хит дуугаа хүргэхээр ийнхүү хүрэлцэн ирээд байгаа юм. Олон улсын хамтлагуудыг урьж ашгийн бус соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нь уг наадмын онцлог болж байгаа юм. Тиймээс Шанхай дахь DJ B.O, DJ Zoloo, “Орхон-21″ урлагийн төв, “Дискотек” клубтэй хамтран “Is Tropical” хамтлагтай гэрээ хийн Монголд авчирчээ. “Is Tropical” хамтлагийн өнөөдөр Дархан-Уул аймгийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж, тусламжийн гараа сунгах аж. Дэлхийн хэмжээний амьд хөгжмийн өсөж яваа “одод” ийнхүү анх удаа Монголд тоглолтоо хийхээр сарын өмнөөс ярилцаж тохиролцсон бөгөөд бүх ажил гэрээний дагуу амжилттай явагдаж байгааг зохион байгуулагчид мэдэгдлээ.
Ц.Од