logo
Монгол оюутнууд хар тамхины хэргээр шүүгдэнэ

Монгол оюутнууд хар тамхины хэргээр шүүгдэнэ

2013/04/23
 Маргааш Малайз Улсад хар тамхины хэргээр саатуулагдсан дөрвөн монгол оюутны гурвынх нь шүүх хурал болох гэнэ. Өнгөрөгч хоёрдугаар сард хар тамхины хэргээр саатуулагдсан дөрвөн оюутнаас нэг нь гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн суллагдаад байгаа  аж.Өмнө нь хар тамхины хэргээр хоригдсон гурван монгол оюутанд холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сард товлогдсон боловч эрх зүйн туслалцаа үзүүлэх учиртай өмгөөлөгч нь хэрэгтэйгээ танилцаж дуусаагүй гэсэн үндэслэлээр хойшилоод байсан юм.

Ц.Од 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш