Ирэх сарын 6-нд Буриадын нийслэл Улаан Үдэд нэгэн сонирхолтой концерт болох гэж байна. Тоглолтын нэр нь “Харвасан сумны аялгуу”. Ч.Павловын нэрэмжит Буриадын үндэсний хөгжмийн чуулгын энэхүү тоглолтын зочид нь Энэтхэгийн хөгжимчин Навин Мишра Кумар болон Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Цэндийн Үенч нар. Кумар нь энэтхэг утсан хөгжмийн нэрт мастер бол Ц.Үенч бол ардын дууны хүлээн зөвшөөрөгдсөн дуучин билээ. Тийм ч учраас үзэгчдийн сонирхлыг татах нь гарцаагүй гэж хөгжим сонирхогчид хүлээж байна.
Харин энэ сонирхолтой хоршлын ард үндэсний найрал хөгжмийг Жаргал Токтонов, Баттулгын Галмандах нар удирдах юм байна.
Харин энэ сонирхолтой хоршлын ард үндэсний найрал хөгжмийг Жаргал Токтонов, Баттулгын Галмандах нар удирдах юм байна.