тооцоо гараад байгаа. Анх энэхүү төслийг 29,9 тэрбум иенээр барихаар тооцоолсон боловч одоо шинэ нисэх буудлыг барихад 17,1 тэрбум иенийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. Шинэ нисэх буудлыг барих ТЭЗҮ анх 2006 онд гарч байсан ба түүнээс хойшхи хугацаанд гадаад, дотоодын инфляцийн өөрчлөлт нь нисэх буудал барих өртөг ийнхүү нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Мөн Зөвлөх компани тухайн үед даатгалуудын хураамжыг тооцож оруулаагүй, туслан гүйцэтгэгчийн төлөх НӨАТ-ыг тооцоонд оруулаагүй байсан, нисэх буудлыг барих бараа, үйлчилгээний 30-аас доошгүй хувийг Японоос нийлүүлэхээр гэрээнд тусгасан зэрэг ч бас нөлөөлсөн байна. Хөшигийн хөндийд барих шинэ нисэх буудлыг эхний ээлжинд зургаан хүзүүвчтэй барихаар төлөвлөсөн агаад цаашид 20 хүзүүвчтэй болгон өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа юм. Нисэх буудлын барилгыг барих тендер нь хоёр удаа зарлагдаад цуцлагдсанаас болж хугацаа алдсан шинэ нисэх буудлын ажил түргэвчлэх шатандаа орж, дээрх хоёр байнгын хорооноос гарсан санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болсон байна.