Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 103 орны 12064 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Үүнээс БНХАУ-ын иргэд 5976 байгаа гэж манай улсын хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ. Эдгээр иргэдийг хөдөлмөр эрхэлж буй байдлаар нь авч үзвэл Уул уурхайн салбарт 2067, барилгын салбарт 1964, тээвэр ба агуулахын салбарт 856 иргэн ажиллаж байгаа тоо баримт байна.
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл, БНАСАУ-ын иргэд 1749, ОХУ-ын иргэд 528, АНУ-ын иргэд 428, БНСВУ-ын иргэд 414, Австралийн 355 иргэн, үлдсэн нь бусад улсын иргэд байгаа ажээ. Эдгээрээс гадна албан ёсны зөвшөөрөлгүй хичнээн гадаадын иргэд монголд байгааг мэдээлэх байгууллага, албан тушаалтан одоогоор алга байна.