2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн байдлаар БНХАУ-д томуугийн А хүрээний H7N9 вирусаар өвчлөгчийн тоо 2-оор нэмэгдэн нийт 104-н өвчлөгч бүртгэгдэж үүнээс 21 хүн нас барж, 13 хүн эдгэрч үлдсэн 70 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Өвчлөлийн тархалт: Бээжин хот (1), Шанхай хот (33, нас барсан-12), Жиан Сү муж (24, нас барсан-3), Же Жиан муж(40,нас барсан-5, Ан Хуй муж(3,нас барсан-1), Хе Нан муж(3)гэж БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд гэр бүл төлөвлөлтийн хорооноос 22-ны өдөр мэдээллээ.
Томуугийн эсрэг улс орнуудын авч буй арга хэмжээ:
БНХАУ:
Муж болон хотын хяналт шалгалт хорио цээрийн газрууд хил, гаалийн байгууллагатай хамтран ажиллаж нисэх буудал болон хилийн боомт дээр гуравдугаар зэргийн урьдчилан анхааруулах арга хэмжээ авч халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн зорчигч нарыг тусгайлан шалгаж, шувууны мах өндөг зэрэг бүтээгдэхүүний шалгалтыг чангатгаж сэжиг бүхий бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд дээж аван шинжлэхийн зэрэгцээ 1 цагийн дотор Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-т мэдэгдэнэ. H7N9 шувууны томууны талаарх мэдээлэл болон урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээлгийн танхим болон бүртгэлийн танхимд дэлгэц болон сурталчилгааны хуудас хэлбэрээр байрлуулна.
/БНХАУ-ын ЧХШХЦЕГ-ын веб сайтаас орчуулав/
ОХУ:
Хятад Улсад А хүрээний H7N9 шувууны томуу тархаж байгаатай холбогдуулан ОХУ-ын МЭУЭАХХА-аас идэвхтэй хориг арга хэмжээнүүд авч ажилласаар байгааг мэдээлсэн билээ. ОХУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд одоогийн байдлаар H7N9 хүрээний вирус илрээгүй байна. Мөн Хятад Улсаас амьд шувуу болон шувууны мах, махан бүтээгдэхүүн хилээр оруулахыг хориглосон.
Үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын алба /МЭУЭАХЦХА/-аас нэмэлтээр мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзээд, H7N9 хүрээний вирус нь өнөөдрийг хүртэл зөвхөн өвчтэй шувуунд илэрч байсан бөгөөд АНУ, Япон, Их Британи, Мексик, Канад, Итали болон Нидерланд зэрэг орнуудад дэгдэж байсан байна. Зөвхөн Нидерланд улсад л 1 хүний амь эрсдэж байсан гэж мэдээлэв. ОХУ-ын МЭУЭАХЦХХА-ын вирус судлаачдын мэдээлсэнээр уг вирус Зүүн-Өмнөд Азийн нутгаар тархаад байгаа бөгөөд тэр тусмаа Хятад Улсад өргөн тархаж байна гэжээ. Хятад Улсад хамгийн анхны дэгдэлт энэ оны 3 дугаар сарын 31-ний өдөр илэрсэн байна. Өнөөдрийг хүртэл Хятад Улсын нутаг дэвсгэрт H7N9 хүрээний вирусээр нийт 91 хүн халдварлагдсанаас Шанхай хотод -32 , Жянсу мужид- 22 , Же Жиан мужид -32 , Аньхой болон Хэнан мужуудад тус бүр 3, Бээжин хотод -1 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүмүүсээс 17 нь нас барсан. Нэг гэр бүлийн 3 хүн халдвар авсан байгаагаас үүдэн уг вирус хүнээс хүнд халдварладаг байж болзошгүй юм гэжээ. Хятад Улсад анх хүнд уг вирус илрэхэд молекулийн шинжилгээ хийхэд шувууны хүрээний ханиадны вирус байх нь тогтоогдсон. Түүнчлэн вирус нь хөхтөн амьтанд үржих боломжтойг тогтоосон. Энэ нь уг вирусын эсүүд шувууны биеийн халуунаас илүү бага температурт мөн үржих чадвартай гэсэн үг юм. Мөн хүний биед үржих чадвартай PB2, E628K маркер ч илрээд байна.
10 жилийн өмнө H7N9 вирустэй ижил H7N7 хүрээний вирусын дэгдэлтэд Нидерланд улсын 255 шувууны ферм өртсөн бөгөөд 30 сая толгой шувуу үхсэн юм. Шувууны үйлдвэрүүдэд ажилладаг 453 хүн уг вирусээр хөнгөн маягаар өвдсөн байна.
Хятад Улсад гараад байгаа уг вирусээр халдварлагдсан хүн хүнд хэлбэрийн уушигны хатгалгаа тусч байна. Лабораторийн шинжилгээгээр H7N9 вирус нейраминидазын ингибаторт, тэр дундаа осельтамивир ба занамивирт мэдрэг гэдэг нь тогтоодсон. H7N9 хүрээний вирусээс урьдчилан сэргийлэх вакцин одоогоор хийгдээгүй юм. Уг вирус шувуунуудад /тахиа, нугас, тагтаа болон галуу/ ямар нэгэн хүндрэлгүйгээр хөнгөн хэлбэрээр илэрдэг байна.
ОХУ-ын нутаг дэвсгэрт H7N9 хүрээний вирус илрээгүй бөгөөд үүсэж байгаа нөхцөл байдлаас улбаалан идэвхтэй хяналт шалгалт хийж байна.
/2013.04.22-ны өдрийн ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын Холбооны албаны вэб сайтнаас орчуулав/
Япон:
Японы парламентын мэдээ:
Япон улсын хувьд A(H7N9) шувууны томуу өвчин БНХАУ-д илрээд байгаатай холбогдуулан хэдийгээр хилээр шувууны мах өндөг импортоор оруулахад албан ёсоор хориг тавиагүй хэдий ч хорио цээрийн дэглэмийг чангатган ажиллаж лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулсан бүтээгдэхүүнийг Япон улсын хилээр оруулж байна. Хил нэвтэрч буй зорчигчдын гутлыг ариутгаж хил нэвтрүүлж байна. Хүмүүсээ хамгаалж вакцинжуулах бэлтгэл хийгдээд байгаа бөгөөд хамгийн түрүүнд 60 гарсан ахмадуудаа эхэлж вакцинжуулахаа албан ёсоор мэдэгдээд байна. Ирэх 5 дугаар сард энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлэхээр болоод байгаа юм байна. A(H7N9)-ийн вирусийг эмчлэх судалгааны ажлыг эрчимжүүлсний хүчинд уг вирусын халдвараас хамгаалах эм бэлдмэлийг гаргаж байгаагаа судлаачид нотлоод байна. Одоогоор судалгаа үргэлжилж байгаа бөгөөд хоёр жилийн дараагаас энэхүү эм худалдаанд гарахаар тооцоо хийгдээд байна.
Вьетнам:
Вьетнамын Засгийн газраас албан ёсоор энэ сарын 2-ны өдөр томуугийн А хүрээний H7N9 вирусын халдвар орохоос сэргийлэн БНХАУ-aaс гэрийн тэжээвэр шувууг тээвэрлэн импортлохыг зогсоох шийдвэр гаргасан байна.
Туc өдөр Вьетнамийн Хөдөө аж ахуй, тосгоны хөгжлийн яамны сайдын тушаалаар хил дамнасан гэрийн тэжээвэр шувууны тээвэрлэлт болон худалдааг хатуу хориглож тухайн бүсийн албан тушаалтан, хилийн цэрэг, далайн цэрэг, цагдаа, зах зээлийн ажиглагчид болон Амьтны эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд хамтран гэрийн тэжээвэр шувууг худалдан борлуулж байгаа тосгон болон бүс нутагт анхаарал хандуулж эрт илрүүлэн ажиллаж байна.
Малайз:
Малайзын Эрүүл мэндийн сайд мэдээлэхдээ БНХАУ-д гарсан А хүрээний H7N9 вирусын халдвараар нас барсан болон халдвар авсан хүний тоо нэмэгдэж байгаа нь хүмүүсын сэтгэл санаанд хүндээр нөлөөлж байна. Одоогийн байдлаар Малайзд А хүрээний H7N9 вирусын халдварын шинж илрээгүй ч Малайз улсын бүх олон улсын нисэх онгоцны буудал, хил гааль дээр хатуу чанга хяналт тавьж хилээр орж ирж буй шувуу, шувууний бүтээгдэхүүнд шинжилгээ хийн А хүрээний H7N9 вирусын халдварыг тархаахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй гэв.
Макао:
БНХАУ-ын ЧХШХЦЕГ-аас мэдээлэхдээ А хүрээний H7N9 вирусын халдвараас сэргийлэх тусгайлсан арга хэмжээг авсан, БНХАУ-аас Макао руу экспортлож байгаа тэжээвэр шувуунд зайлшгүй А хүрээний H7N9 вирусын тестийг хийх, тестэнд тэнцсэн тохиолдолд Макао руу гаргана. Энэ нь Макаод амьд гэрийн тэжээвэр болон хэрэглээний хүнсний аюулгүй байдлыг хангахаас гадна Макао руу гаргаж байгаа тэжээвэр шувуудад давхар А хүрээний H5H7 вирусын тестийг хийх боломж олгож байгаа.
Макао нь одоогийн байдлаар дараах арга хэмжээг авч байна. Үүнд: импортлож буй гэрийн тэжээвэр шувууны тестэд хатуу хяналт тавих, хүнсний зориулалтаар ирсэн амьд шувууг зах дээр хонуулахгүй байх, зах болон худалдааны төвүүдийн ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.
2013 онд гарсан A(H7N9) шувууны томуу өвчний талаарх ДЭМБ-ын албан ёсны мэдээлэл
Улс орон
|
2-р сар
|
3-р сар |
4-р сар |
Нийт |
||||
Өвчлөл
|
үхэл |
өвчлөл |
үхэл |
өвчлөл |
үхэл |
өвчлөл |
үхэл |
|
БНХАУ
|
2 |
2 |
27 |
9 |
34 |
3 |
63 |
14 |
Нийт
|
2 |
2 |
27 |
9 |
34 |
3 |
63 |
14 |
Жич: Нийт өвчлөл болон үхлийн тоог ДЭМБ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнд суурилж гаргасан болно.