Монгол Улсын иргэн О нь 2013 оны 04 дүгээр сарын 11 өдөр ОХУ-аас Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирэхдээ эрх бүхий байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авч тодорхой хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх шаардлагатай /тарифын бус хязгаарлалттай бараа / болох Гамавит 10см3 улаан өнгийн шингэн тариа 314 ширхэгийг /үнийн дүн 1,3 сая төгрөг/ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор биеийнхээ цээж, бэлхүүс, хөл, гуяныхаа хэсэгт нуун далдалж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагч нар эрсдэл тооцон ажилласны үр дүнд илрүүлж хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.
2. Мөн 2013 оны 04 дүгээр сарын 17 өдөр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас олон улс хоорондын эрсдэлтэй зорчигчдын ачаа тээшинд гаалийн хяналт шалгалт хийхэд, ОХУ-аас Иркутски-Улаанбаатарын чиглэлийн олон улсын галт тэргээр зорчин явсан Монгол Улсын иргэн Б нь хилийн чанадаас эх орондоо ирэхдээ эрх бүхий байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авч гаалийн хяналтан дор улсын хилээр нэвтрүүлэх ёстой бараа болох Предуктал Триметазидин гэх эм 168 хавтгайг /үнийн дүн 1,4 сая төгрөг/ хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус гаалийн газрын Хөдөлгөөнт хяналтын гаалийн байцаагч нар илрүүлж хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.
Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байна.
Гаалийн Ерөнхий Газар
Хөл, бэлхүүс, гэдсэндээ нуусан байдал

Дээрхи үйлдлүүдээс харахад чанарын баталгаагүй, эрүүл ахуйн болон эмнэл зүйн шаардлага хангасан эсэх нь тодорхой бус эм эмийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл багагүй гарч буй тул гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч та бүхэн баталгаатай эм эмийн зүйл авч хэрэглэхийг анхааруулж байна.
Гаалийн Ерөнхий Газар