Чуулганы өнөөдрийн /2013-04-26/ хуралдаанаар “Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Ингэснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.7 дахь заалт 22-р зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ч.Улаан нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Тэрбишдагва нарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Ц.Даваасүрэн, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Бат-Эрдэнэ нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Оюун нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Цог нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Гантөмөр нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөллөө.
Харин байнгын хороодод нэмж орох гишүүдэд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Дэмбэрэл нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Арвин нарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбааатар, О.Содбилэг, Л.Энх-Амгалан нарыг Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, М.Энхболд нарыг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Ц.Хүрэлбаатар нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Батхүү, А.Тлейхан нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.
Б.Янжинлхам