logo
Уриалга: Чингисийн удам ариун цусаа хамгаалахад нэгдэцгээе...

Уриалга: Чингисийн удам ариун цусаа хамгаалахад нэгдэцгээе...

2011/08/05
Энхийн их наадам нэрээр Солонгосын Мүүнийн шашин үндэсний аюулгүй байдалд маань халдаж эхэллээ!
Дэлхийн нийтийн үе үеийн дайны түүхийг хараад байхад голчлон шашины үзэл суртлын зөрчлөөс үүддэг нь ажиглагддаг. Лалынхан, Энэтхэгийн олон ард түмний дундах шашины элдэв урсгалын зөрчилдөөн гээд олон жишээ байна. Саяхан гэхэд л Норвегид болсон аймшигт аллагыг хүн бүр санаж байгаа байх. Орос ах нар маань Афганид цэргийн түрэмгийлэл хийхдээ тэдний шашиндаа үнэнч тэр юунд ч дийлдэхгүй үзэл суртлын өмнө бууж өгснөө зарлаж байсан билээ.

Тэр аймшигт зүйлсийн гол сэдэл нь шашины зөрчил байдаг нь тогтоогдсон. Тэгвэл дэлхий нийтээр шашины үзэл суртал дээр тун болгоомжтой ханддаг. Энэ тал дээр улс төрийн хувьд ч, улс орны аюулгүй байдлын хувьд ч өндөр хэмжээнд авч үздэг нь гарцаагүй. Монголын ард түмний үзэл бодол, ёс заншил руу гадны хүчтэй түрэмгийлэл нэвтрэн орж ирж байгааг бид харсаар сууж тэвчсэнгүй энэхүү бичиглэлийг хүргэж байна.
Өдөр бүр л Монголын телевизийн сувгуудаар дамжуулан айл бүрийн хойморт урилгагүй залран гадаадын “Түгжил” царайлсан хэн нь мэдэгдэхгүй “тангуулч царайлсан” нөхдүүдтэй хөтлөлцөн сууж Монголчуудад үзэл суртлын түрэмгийлэл хийх гэж байгаа талаараа элдвээр ухуулан ярих нь дургүй хүрмээр.
Тэд магадгүй цаад санаа нь монголын гэх бүх зүйлийг дарахаар улайран дайрах нөхдүүд байхыг ч үгүйсгэхгүй. Тэдний ярьж буйгаар бол мань нөхдүүд асар баян, тун хүчтэй, өргөн сүлжээтэй олон улсад салбартай юм байх.
Дэмждэг хүмүүс ч ихтэй гэж бахдалтай нь аргагүй ярьж байна. Тун удахгүй Солонгосын шашны байгууллагатай хамтран Хүн гүрний түүхэн ойг энэ сард 27-28-нд улс орны маань зүрх нь болсон төв цэгт цуглахаар зарлаж байгаа юм байна. Хангуг улсын Мүүний шашны байгууллагын талаар манай сайт цаашид дэлгэрэнгүй цувралаар мэдээлэх болно. Тэрхүү гол зохион байгуулж буй газар нь Солонгосын Мүүний шашины салбар нь монголд “Эв нэгдлийн сүм”, “Эв нэгдлийн хөдөлгөөн” гэх далд нэрээр Түгжил шиг нүүрээ нуун бохир мөнгө угаах, хүний дутуу дулимаг талыг ашиглан буяны үйл ажиллагаа, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна гэх нэрээр цаанаа нийгэмд асар хортой ТЕРРОРИСТ ажиллагаа явуулж байгаа нь ойлгомжтой аж. Тэд чухам ямар учраас анх Монгол орныг сонгох болов, монголд яагаад ингэтлээ хөрөнгө мөнгө хаяж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна вэ? гэдэг нь сонирхол татаад байгаа юм. Ашиг харахгүй хөдөлмөр, бизнес,
Чухам яагаад энэ жил энэ баяр ч билүү наадам ч билүү арга хэмжээгээ зохион байгуулах болсон нь ч учиртай байж. “Хүннү гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” нэрээр Монголчуудын тархийг угааж хотоор нэг олон ихээр хөлхсөн газруудаар Арван төгрөгний хандив нэрээр жижигхээн цаасан хайрцаг тарааж гэхдээ бүр 1000 төгрөгөөр зарж тус наадамдаа хүн татан оролцуулах гэсэн болхи арга хэрэглэж байгаа нь өрөвдмөөр харагдаж байлаа.
Хаанаас гарч ирсэн хэний зохиох гээд байгаа үлгэрийн кино вэ. Нэр нь хүртэл байгаа оноогүй сум шиг “Хүннү гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн наадам? шүү. Хуцаж байгаа юм шүү. Эхнэр нөхөр хоёрын онигоо байдаг даа. Манайх гэртээ яагаад гэдэс цувдай аваад байгаа юм бэ? гэхэд За битгий хуцаад бай гэдгийн үлгэр л энд болоод байна.
Тэгэхээр Хүннү гүрнээс олон улс үүссэн гэж ойлгогдох нь. Солонгосын ард түмэн ч Хүн гүрнээс үүдэлтэй болох нь ээ. Одоо бид хэн нэгэн өвсөн тэжээлт ПАК-ууд бидний өвөг дээдэс, эгч ах дүүс болж таарах нь ээ. Болж байгаа юмуу. Том эндүүрэл, бас эмгэнэл юм даа. Түүхэн үнэн, эх сурвалжийн хувьд Монгол Улсын анхны төрт улс 2220 жилийн өмнө Хүннү гүрэн үүссэн хэмээн үздэг. Гэтэл мөн БНСУ Хүннү гүрнээс үүсэлтэй болж байх ч шиг. Ингэж харийн шашний түрэмгийлэл эх нутагт минь дураараа авирлаж байгаатай Чингисийн монголчууд бид хэрхэвч эвлэрч болохгүй харин ч эсрэгээр нь тэмцэх ёстой.
Монголын ард түмэн Хүннүчүүдээс үүсэлтэй, хүннүчүүдийн удам угсаа гэдгээ сургуульд орсон цагаасаа мэдэж эхэлдэг. Гэтэл ямар учраас Солонгосын шашны энэ байгууллага Их гүрний маань ойн баярыг бидэнд тэмдэглэж өгөхөөр болов. Монголын ард түмэн өөрсдөө зохион байгуулж болохгүй гэж үү. Ямар их доромжлол вэ? Яаж тэвчинэ вэ манайхаан. Төрт улс болон үүсч хөгжсөн ойн баяраа харийн Хангуг нөхдүүдээр заалгаж, тэмдэглэх бидэнд ямар ч шаардлага байхгүй. Хөх инээд хүрч байна.
Мүүнийхэн, эв нэгдлийн хөдөлгөөнийхөн энх тайван нэрийн дор Монголын түүхэн уламжлал, гарал үүслийг маань булаах гэсэн далд санаа биз. Энхийн нэртэй наадмын цаана манай улсын түүх соёлыг булаан авах улмаар шашнаар тархи угааж түрэмгийлэх бодлого явагдаж байгаа нь илт юм.
Ингэж үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал босч ирээд байхад манай төр засаг хууль хяналт өнөөх эх орончид маань хаана байна, бодвол морио уясан шигээ нэг гэрт бөөгнөрөөд л айрагдаж, дэмбээдэж, зарим нэг нь өөрийнхөө дүрстэй хөшөөг босгоол яваа биз. Бүгд арай ч тийм биш байлгүй гэж найдъя. Ямар нэгэн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа байх.
Дээр өгүүлсэнчлэн Солонгосын шашны байгууллага Монголын ард түмний түүхэн гарал үүслийг маань булаагаад зогсохгүй, энх тайван нэрийн дор монголчуудын тархийг угаах зэвсэгээ болгож байна гэх хардлага айдас ард нийтийн дунд нэгэнт бий болж байна. Солонгосын Мүүний шашин Монголд орж ирээд 10 гаруй жил болоод байна. Тэд хотын маань аль сайн гэсээн байршилд өөрийн барилгуудаа сүндэрлүүлэн төвхнөж, Монголын мөнгөнөөс эцэг эхийгээ ч худалдахаас буцахгүй новшнуудыг эгнээндээ элсүүлэн улам эгнээгээ тэлсээр байгаа байх. Залуусыг гишүүнээр элсүүлж, номлолоо үйлдээд л... Монгол залуусыг хооронд нь болон гадаадын иргэнтэй гэрлүүлэх ёслол үйлддэг гэсэн мэдээлэл ч бий. Монгол охид бүсгүйчүүдийг харийнхантай гэрлүүлдэг гээд энэ байгууллагын санаа зоригийг ойлгоход амархан. Монгол цусыг булингартуулах далд санаанаас өөр юу ч үнэртэхгүй тэндээс.
Мүний шашны байгууллага “энх тайван” нэрийн дор шашны үзэл суртлаа түгээн дэлгэрүүлэхийг санаархдаг нь хамгийн аюултай үйлдэл. Мүүний шашны байгууллага нь хэрхэн ямар үйл ажиллагаа явуулдгаа нийгэм олон нийтэд ийнхүү ил тодоор зарлан түрэмгийллээ явуулж байгаа нь юунаас ч айж, эмээхээ байж Монголын төр засаг, хүчний байгууллагуудыг ч давхар доромжилж байгаа хэрэг гэхэд хилсдэхгүй. Иймэрхүү “Түгжил шиг” үзэл санаа, удирдлага нэгтэй төрийн бус байгууллагынхаа нэрээр сайн дурын үйл ажиллагаа явуулж олон нийтэд энх тайвныг баримтлагчдын дүр эсгэж, тус байгууллагаараараа дамжуулан шашны байгууллагадаа урвуулах арга замыг явуулж байгаа нь даанч харамсалтай үзэгдэл юм. Түүх сөхвөл Энэ байгууллагын тэргүүн Мүн хэмээх нөхрийг олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн ХАМГИЙН АЮУЛТАЙ, НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮСТ эхний 5-д оруулсан байдаг нь цаанаа нэгийг хэлээд байгаа юм. Түүний өмнө энэ жагсаалтанд Осама бен ладен, хоёрдугаарт Иракийн дарангуйлагч Саддам Хусейн гээд түүний дараал МҮН гэгч Хангүг нөхөр орж байгаа юм. Дэлхийн нийтэд түүнийг нүүрэндээ баг наасан энэрэнгүй дүртэй АЗИ БЕН ЛИДЕН ч гэж нэрлэдэг ажээ. Ингээд бодохоор энэ хүний үүсгэн байгуулсан энэ байгууллага, түүний хүүхдийн Монголд гардан зохион байгуулж буй энэ наадам нэртэй ажиллагаа ямар үр дүнд хүрэх нь ойлгомжтой болж таарч байгаа юм.
Тэдний гар хөл болсон долдойнууд гэвэл “Энх тайвны санаачилга”, “Дэлхийн энхийн их наадам сан”, “Энх тайвны хөдөлгөөн” гээд Мүүний шашны үйл ажиллагааг хөхүүлэн дэмждэг, тус шашны номлогчдын удирддаг байгууллага байх юм. Тэд элэг нэгтнээ ийнхүү гадны нөхдүүдтэй хүч хавсран оюун санааны чимээгүй аллага явуулж байгаа нь харамсалтай.
Үнэн хэрэг дээрээ дэлхийн энхийн их наадам бус манайх шиг буурай хөгжилгүй орнуудад зохион байгуулагддаг жамтай. Тухайлбал Молдав, Африк зэрэг хөгжил буурай орнуудад зохион байгууллагддаг юм байна. Том гүрэн /Солонгос/-ий соёл, зан заншил, шашны үзлээ буурай оронд нэвтрүүлэх санаархал Энхийн их наадам зохион байгуулагчдад байгаа бололтой.
Харамсалтай нь манай төрийн байгууллага дээрх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байгаа нь ашиг сонирхлын зөрчилдөөн байгаа гэж хардахад хүргэж байна.
Мүүнийхэний зохион байгуулж буй Хүннү гүрэн байгууллагдсаны 2220 жилийн ойн түүхэн баяр “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-д тус шашныг үүсгэн байгуулагч Sun Myung Moon-ий хүү номлогч Хён Жин Нэм хүндэт зочноор оролцож нээлтийн үг хэлнэ гэнэ. Хүннү гүрний үүсэл хөгжил рүү минь нулимаад зогсохгүй Монгол Улсын минь түүхэн бахархал Д.Сүхбаатар жанжны хөшөөний дэргэд Мүүнизмийн сургаалаа чанга дуугаар хашгирах нь ээ. Түүх соёл, зан заншил руу маань нулимсан, энх тайвны утгатай гоё үгсийг шидлэх нь дамжиггүй. Чингис хаан, Д.Сүхбаатар жанжны маань хөшөөд, амар тайван нойрсож буй ясыг нь өндөлзүүлж тусгаар тогтнолыг заналхийлсэн тэр Хангуг эрийн муу ёр зөгнөсөн хашгирааныг хүлцэнгүй хүлээж авахгүй нь ойлгомжтой. Харин ч эсрэгээрээ хоёр сая долоон зуун мянган Чингисийг сэрээж байгаа хэрэг болно гэдгээ хатуу ойлгох хэрэгтэй.
Үндэсний эрх ашиг, түүхэн уламжлал соёл зан заншил маань энэ хэдэн доншууч Хангүгчүүдийн авирлалаар арилчихгүй байхаа. Энэ шашины урсгалыг дагаад Монголын саар муу бүхэн арилчих биш харин хүний наймаа элдэв хар нөлөөлөлүүд улам гаарч, нийгмийн сэтгэхүйд хар толбо болон хоцорч ариун дагшин байгальтай эх нутгийн маань салхи нь хүртэл өмхийрэх атгаг муу санаа байгааг үгүйсгэх аргаггүй юм. Агуу түүхтэй ард түмэн маань омголон догшин цөсөө хөөрүүлж, энэхүү гутамшигт үйл хэргийн эсрэг нийтээр нэгдэн ухааран тэмцвэл зохистой санагдана. Бид өөрийн сайтаар дамжуулан энэхүү бусармаг үйл ажиллагааг сурвалжлан хүргэж мөн ёс бус үйлдлийн талаар цаашид ч байна мэдээлж, эх орноо аврахад нэгдэх болно гэдгээ мэдэгдэж байна.

ЭХ ОРОНЧ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш