Ёс суртахууны хувьд буруу ямар ч зүйл улс төрийн хувьд ч зөв байж чаддаггүй. Зөв нийгэмд зөв ёс суртахуунтай хүмүүсээс л бүрдэхээс биш буруу яриа, буруу ёс суртахуун ийм өндөр түвшинд хөгжчихсөн өнөө үед тун хүнд байдалд л орохоос өөр зам үгүй байх. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлахыг хичээе. Маш энгийн зүйлсээс агуу бүтэх нь олонтой. Хүн төдийл анхаараагүй зүйлдээ ач холбогдол өгдөггүй тал бий. Египетын ард түмэн олон жил болсон буруу тогтолцооны эсрэг босоход Facebook-н ажилтан залуу л нөлөөлж чадсан нь гайхалтай зүйл. Эхэндээ мэдээж эсэргүүцэл, эргэлзээ байсан ч нэг л өдөр залуус гудманд гарч Эрх чөлөөний төлөө уухайлан хашгирахад төрийн эрх мэдэлтнүүд шоконд орсон гэдэг. Төд удалгүй эгнээ улам өргөжсөөр залуус санасандаа хүрч гайхалтай ялалт авчирчээ. Энэ тун саяхны түүх. Ийм жишээ маш олныг дурдаж болно. Ийм маягаар улс орон, үндэстнүүдийн ёс суртахууны луужингын заалт өөрчлөлтөд орж байна. Олон зуун жилийн өмнөөс хүмүүсийн ёс суртахууныг юу өөрчилж чадах вэ? гэдэг дээр тодорхойлолт өгөхөөр хичээж байсан. Тэгвэл эдгээр хүчин зүйлсэд даруу байдал, ба өөрийгөө олж мэдэх гэж баталдаг. Буруу, зөрүү зүйл хийхээс зайлсхийж. зөв ёс суртахуунтай иргэн байж улс орондоо эзэн нь болж явахаас гайхалтай сайхан зүйл үгүй байх аа.
2011.08.03 U.Orkhon
2011.08.03 U.Orkhon