logo
Мубарак ямар ч гэм буруу байхгүй хэмээн мэдүүлжээ

Мубарак ямар ч гэм буруу байхгүй хэмээн мэдүүлжээ

2011/08/06
Египетчүүд бослого хөдөлгөөнөөр буулган авсан Ерөнхийлөгчөө шүүж байна. Түүнийг шүүх хурл Кайрт үргэлжилж байгаа бөгөөд орон даяар шууд нэвтрүүлж байгаа аж. Гадаад, дотоодынхны анхаарлын төвд байгаа уг хуралд Ерөнхийлөгч асан Хосни Мубарак шүүхийн танхимд дамнуурган дээр дамнуулан орж иржээ. Энэ байдал нь бусдын өрөвдөх сэтгэлийг хөдөлгөөгүй бөгөөд харин ч шүүх бүрэлдэхүүн түүнийг ялаас мултрахын тулд баашилж байна хэмээн буруутгасан байна.
83 настай Мубаракыг шүүх авлига, хээл хахуулийн болон энэ оны нэгдүгээр сард болсон хувьсгалын үеэр олон ард иргэдийн аминд хүрсэн хэмээх хэргээр яллаж байгаа юм.
Шүүгч түүнээс гэм буруугаа хүлээж байгаа эсэхийг асуухад Хосни Мубарак “Би ямар ч гэм буруу байхгүй” хэмээн товчхон хариулжээ.
Экс ерөнхийлөгчтэй хамт түүний хоёр хүү болон Засгийн газрын нэг гишүүн асан, цагдаагийн зургаан удирдах албан тушаалын ажилтнуудыг хамт шүүж байгаа юм.
Одоогоор Мубарак болон түүний хүүхдүүд, хамсаатнуудад ямар ял оноох нь тодорхойгүй байгаа.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш