logo
Их сургуулийн лабораторид дэлбэрэлт болж, хүний амь эрсдлээ

Их сургуулийн лабораторид дэлбэрэлт болж, хүний амь эрсдлээ

2013/05/01
Өчигдөр Хятадын зүүн Зянсу мужийн Нанжины ШУ, технологийн их сургуулийн лабораторид дэлбэрэлт болж, түүний уршгаар нэгэн хүн амь үрэгдэж, гурван хүн шархдсан байна. Дэлбэрэлт БНХАУ-ын технологийн томоохон их сургуулийн лабораторийг бүрэн устгажээ. Ойр хавийн байшингуудын цонхны шил хагарсан байна. Их сургуулийн оюутнуудын хэлснээр цахилгааныг зүй бус хэрэглэсний улмаас лабораторид байсан бодис тэсрэсэн бололтой. Хэрэг явдлыг мөрдөн байцааж эхэлсэн хийгээд аврах ажил үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш