МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдан, У.Барсболдыг нарийн бичгийн даргын албанаас нь огцруулжээ. Түүнийг удаа дараа намын эв нэгдэлд харш зүйл хийсэн гэж үзэж байгаа аж.
Харин У.Барсболд энэ тухай : "Би МАХН-ын удирдлагад орж ирэхдээ намыг бэхжүүлэх, МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэх гэж орж ирсэн.
Намын хамт олон ч надад итгэл үзүүлж намын нарийн бичгийн даргаар сонгосон. Намын байгууллага, хамт олон намайг хүрээлж би ч идэвхитэй ажиллаж байлаа.
Гэтэл намын зарим нөхөд маань намайг хардаж энэ У.Барсболд МАХН-ын даргын, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргийн суудалд санаархаж байна гэж хардан миний эсрэг янз бүрийн гүтгэлэг явуулж бүр тагнах чагнах дээрээ тулаад байна.
Энэ заваан бохир явууллага хэтэрхий газар авч худал, хуурмаг зүйлийг хот хөдөөгийн намын гишүүдэд тараадаг боллоо. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан би МАХН-д хамтран зүтгэж, удирдлаганд нь ажиллаж байсан Н.Энхбаяр даргын суудалд санаархах, тийм хүн чанаргүй, усан толгойтой хүн биш ээ.
Тэр ч байтугай МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд ч санаархаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гэхдээ МАХН-д гүн гүнзгий өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай болж гэж үзэж байна." хэмээн өгүүлжээ.
Ц.Од
Ц.Од