logo
Барак Обама, Владимир Путин нар Сирийн химийн тулгамдсан асуудлаар ярилцав

Барак Обама, Владимир Путин нар Сирийн химийн тулгамдсан асуудлаар ярилцав

2013/05/01
АНУ-ын ерөнхийлөгч Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болох  талаар үзэл бодлоо илэрхийлцгээв. Цагаан ордон хийсэн мэдэгдэлдээ, тулгамдсан асуудлуудыг хоёр орны гадаад хэргийн сайд нарын түвшинд үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэв. Өнгөрсөн даваа гаригт америкийн талын санаачилгаар Путин Обаматай утсаар ярилцсан. Ярианы явцад саяхан Бостонд гарсан халдлагаас үүдэн хоёр орны тусгай албадуудын идэвхтэй харилцан ажиллагааны асуудал, Сирийн байдал болоод удахгүй болох хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын тухай хэлэлцсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш