logo
 Туркээс хууль бусаар үнэт эдлэл оруулахыг завджээ

Туркээс хууль бусаар үнэт эдлэл оруулахыг завджээ

2013/05/01
"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд байрлах "Буянт-Ухаа” боомтоор апт, мөнгө, монетон эдлэл нууж оруулахыг завдсан хэргийг гаалийн ажилтнууд илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зорчигч татвараас зайлсхийхийн тулд ээмэг, бөгж, зүүлт, бугуйвчийг гаалийн хяналт, шалгалтаас нууж ачаандаа авч явсан байна. Гаалийн хяналт, шалгалтаар үнэт эдлэлүүдийг Турк улсаас оруулж ирснийг тогтоосон бөгөөд жинлэж үзэхэд нийт гурван кг байсан гэнэ. Одоогоор барааны сорьцыг тогтоолгохоор Сорьцын улсын алба руу илгээгээд байгаа ажээ.
Ц.Од

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш