Өнөөдрийн байдлаар нийт нутгаар дулаарч цас ерөнхийдөө хайлж байна. Бэлчээрийн ургамлын ургалт бүх нутгийн 60 орчим хувьд цухуйлтгүй, Говь-Алтай, Завхан, Булганы ихэнх нутагт ургамал цухуйсан боловч ургалтын байдал муу байгаа аж. Увс, Ховд, Сэлэнгийн ихэнх нутгаар, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвархангай, Төв, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутагт дунд, харин Ховдын Мөнххайрхан, Алтай, Үенч, Булган, Баянхонгорын Баянбулаг, Богд, Хөвсгөлийн Рашаант, Тариалан, Эрдэнэбулган, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Ерөө, Өмнөговийн Сайхан, Дорноговийн Сайншанд, Айрагт сайн байгаа аж. Улсын хэмжээнд 10.1 сая эх мал төллөж 10.0 сая төл буюу гарсан төлийн 99.0 хувь нь бойжиж төллөвөл зохих нийт хээлтэгчийн 65.1 хувийг эзэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 310.5 мянган мал зүй бусаар хорогдсон нь оны эхний нийт малын 0.76 хувийг эзэлж байгаа юм.
Ц.Од