Монгол судлаач Конагая Юки энэ жилийн япончуудын "Бахархал" шагналын Шар туузын эзнээр шалгарчээ. Конагая Юки нь 1978 онд Монголд суралцахаар ирж байсан анхны япон эмэгтэй бөгөөд гуч гаруй жилийн турш монгол судлалд хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн юм. Тэрбээр 1983 онд Киотогийн Их сургуулийг монгол судлалаар төгсөж өдгөө Осакагийн Үндэсний музейн Нийгмийн судлалын тэнхимд профессороор ажилладаг.
Японы Засгийн газрын Бахархал шагналыг 1881 оноос олгож эхэлсэн бөгөөд энэ жил 37 хүн уг шагналын эзэн болжээ. Шар туузыг соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог юм байна.
Тэрбээр 2001 онд “Монгол түншлэл” төрийн бус байгууллага байгуулж монголын хүүхдүүдэд туслах хөдөлгөөнийг өрнүүлж байсан бөгөөд Монголын хөдөөгийн бага, дунд сургуулиудад 1527 ширхэг самбар бэлэглэж байсан юм.
Конагая Юки нь “20 дугаар зууны Монголчууд”, “Монголын соёлын судалгаа” зэрэг томоохон бүтээл, ном зохиол туурвисан бөгөөд Монголын социалист шинэчлэлийн сэдвээр судалгаа хийж байгаа юм.