logo
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Тимор-Лесте Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Тимор-Лесте Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2013/05/02

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Ардчилсан Тимор-Лесте Улсын Гадаад харилцааны сайд Хосе Луйс тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн 4 дүгээр сарын 29-ний өдөр өдрийн зоог барив.

Тэрбээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаар товч танилцуулж, зочдын сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Ноён Хосе Луйс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс амжилттай даргалж, энэхүү байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, Сайд нарын VII дугаар бага хуралд амжилт хүсэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш