logo
ОХУ цунамиг урьдчилан мэдээлэх сургууль Алс Дорнодод хийж эхлэв

ОХУ цунамиг урьдчилан мэдээлэх сургууль Алс Дорнодод хийж эхлэв

2013/05/02
Номхон далайд цунамиг урьдчилан мэдээлэх системийн олон улсын 4 дэх сургууль өнөөдер АНДБН-ийн олон улсад гараа авав. Алс Дорнодын бүс нутгууд түүний дотор Приморийн ус цаг уурын судлал, хүрээлэн буй орчны мониторингийн удирдах газар түүнд оролцож байна гэж РИА Новости агентлаг Приморийн ус цаг уурын судлалын албаны төлөөлөгч Виктор Чулковын хэлснээс иш татан уламжлав. «Номхон далайн давалгаа 2013» сургууль 5-р сарын 14 хүртэл үргэлжлэнэ. Оролцогчид далай дамнасан цунамид Номхон далайн бүс нутгийн орнууд нэрвэгдэж мэдэх гурван хувилбарыг сургуулилах юм. Энэ нь шуурхай арга хэмжээ авахыг шаардана гэж Чулков мэдээлэв. Оросын оролцох сургуулийн тухайд гэвэл 5-р сарын 7-нд Чилийн эрэг хавийн нутагт 9,1 баллын газар хөдлөлт болсоны уршгаар далайн түлхэлт Камчаткын эрэг хавийн нутаг, Курилын арлуудыг нэрвэж мэдэх хувилбарыг сургуулилах юм. Ийн сургууль түгшүүр зарласан үед цунамиг урьдчилан мэдээлэх Номхон далайн төвөөс тараах нэмэлт материалыг судлах, шинэ мэдээллийг харгалзах боломж олгож байна гэж агентлаг онцлов. Сургуулийн дүнгээр бүс нутгийн мэргэжилтнүүд цунамийн аюулыг урьдчилан мэдээлэх журмыг хянаж үзэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш